"AI БА БОЛОВСРОЛ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА"
Учралтбаяр

"AI БА БОЛОВСРОЛ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА"

Өмнөговь аймгийн боловсролын салбарын хөгжил, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой лицензтэй программ хангамжийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Боловсролын газар-тай хамтран “AI ба боловсрол” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Уг төслийн хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр боловсролын газрын нийт хамт олонд зориулсан сургалтыг зохион байгуулж, хиймэл оюун ухааныг боловсролын салбарт ашиглах суурь ойлголт, өнөөгийн чиг хандлагын талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн мэдээлэлзүйн багш нар, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, математикийн багш нарын төлөөллийг хамарсан багш нарын сургалтыг Өмнөговь технологийн дээд сургуулийн хичээлийн байранд зохион байгуулж, нийт 22 багш хамрагдлаа.

Тус сургалт нь хиймэл оюун ухааныг боловсролын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах, багш нарын заах арга зүйд инновац шингээх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд дараах үндсэн агуулгын хүрээнд явагдлаа. Үүнд:

-Gemini AI, Flow ашиглан сургалтын видео контент боловсруулах

-ChatGPT, Claude-ийг ашиглан prompt бичиж, хичээлийн төлөвлөлт, агуулга боловсруулах

-Wordwall + Gamma AI-г хослуулан интерактив сургалтын материал, танилцуулга боловсруулах арга зүй

Энэхүү сургалтыг ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхмийн ахлах багш Д.Бямбахүү амжилттай зохион байгуулж, сургалтын үйл ажиллагааг чанартайгаар явууллаа.

Сургалтын үр дүнд оролцогч багш нар хиймэл оюун ухааныг хичээлийн агуулга боловсруулах, сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад бодитоор ашиглах мэдлэг, туршлага хуримтлуулж, сургуулийн түвшинд

AI-д суурилсан инновац нэвтрүүлэхэд тодорхой дэмжлэг боллоо.

LATEST NEWS
MORE