КОМАЦУ, ТРАНСВЕСТ БОЛОН ЖАЙКА-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Учралтбаяр

КОМАЦУ, ТРАНСВЕСТ БОЛОН ЖАЙКА-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Япон Улсын Komatsu компанийн Дэд ерөнхийлөгч, Тогтвортой хөгжлийг дэмжих хэлтсийн төлөөлөгч ноён Нагира, тус хэлтсийн төслийн менежер хатагтай Ёшиока, Transwest компанийн бизнес хариуцсан менежер ноён Акихито Фурукава, “Трансвест” ХХК-ийн менежер Г.Чинзориг болон JICA-ийн төлөөлөгчид ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуульд хүрэлцэн ирж, сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчин болон цаашдын хөгжлийн чиглэлтэй танилцлаа.

Уулзалтын үеэр талууд инженер, техникийн чиглэлийн хүний нөөцийг орон нутагт бэлтгэх, багш, оюутны чадавхыг дээшлүүлэх, сургалт–үйлдвэрлэлийн уялдааг сайжруулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Тус уулзалт нь олон улсын болон салбарын түнш байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, оюутнуудыг үйлдвэрлэлийн бодит хэрэгцээ, технологийн хөгжилтэй уялдсан мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

LATEST NEWS
MORE