Мэдээлэл, харилцаа холбооны МУ-ын Зөвлөх инженер Б.Чинбат Өмнөговь аймгийн Мэдээллийн технологи, харилцаа холбооны өнөөгийн байдал, баримталж буй бодлого, цаашдын зорилго сэдвээр илтгэл тавилаа.
Учралтбаяр

Мэдээлэл, харилцаа холбооны МУ-ын Зөвлөх инженер Б.Чинбат ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн "Мэдээлэл технологи" ангийн оюутнуудад Өмнөговь аймгийн Мэдээллийн технологи, харилцаа холбооны өнөөгийн байдал, хөгжил дэвшил, баримталж буй бодлого, цаашдын зорилго сэдвээр илтгэл тавьж оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.


Тус мэргэжлээр нийтдээ 30 гаруй оюутан суралцаж байгаагийн дийлэнх нь Өмнөговь аймгийн оюутнууд байдаг билээ.

Өмнөговь аймгийн Нутгийн хишиг 2024 мөрийн хөтөлбөр болон МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цахим үндэстэн" бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд Цахим шилжилт, цахимжилтыг түлхүү хэрэгжүүлж байгаа бөгөөд манай аймгийн хувьд ч Цахим ӨМНӨГОВЬ платформ болон, өгөгдөл хадгалах Дата төв, салбар бүрийн шаардлагатай программ хангамжууд зэрэг ажлуудыг эрчимтэй эхлүүлээд байна.



Цахим шилжилт, цахимжилтийг хэрэгжүүлэхэд манай төгсөгчдийн маань , мэдлэг боловсрол, оролцоо зайлшгүй хэрэгтэй юм.

"Дэлхийн түвшний оюунлаг инженерийг Өмнийн говьд бэлтгэнэ"

LATEST NEWS
MORE