Мэдээллийн технологи, шинжлэх ухаан, цахим техник, хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед ӨмТДС-ийн Коосэн коллежийн 1-2-р ангийн сурагчид энэ хөгжлийн хэмнэлд хөл нийлүүлэн урагшилж байна.
Авто загварын дугуйланд хамрагдсан сурагчид ESP32 хавтан ашиглан удирдлагатай машин угсарч, кодыг тохируулан бичиж, гагнуур хийж, техникийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байна.
Энэхүү дугуйланг ӨмТДС-ийн Мэдээлэл зүйн багш Д.Бямбахүү удирдан, сурагчдыг ирээдүйн инженер, технологийн мэргэжилтнүүд болох замд нь чиглүүлэн ажиллаж байна.
"Дэлхийн түвшний оюунлаг инженерийг Өмнийн говьд бэлтгэнэ"