"ШУТИС-ийн ректор Т.Намнан Өмнөговийн багш нарт тэтгэлгийн батламж гардууллаа"
Учралтбаяр

ШУТИС-ийн багшийг чадавхжуулах бодлогын хүрээнд Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн таван багшид магистрын хөтөлбөрийн сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлгийг олгох батламжийг ШУТИС-ийн ректор Т.Намнан гардууллаа.

Энэхүү тэтгэлэг нь багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэх, судалгаа шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэг юм.

ШУТИС-ийн зүгээс “Дэлхийн түвшний оюунлаг инженерийг Өмнийн говьд бэлтгэнэ” гэсэн зорилтын хүрээнд багш, судлаачдыг тасралтгүй хөгжүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх үйлсэд онцгойлон анхаарч байна.

LATEST NEWS
MORE