“ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ” хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн 22 оюутан, Коосэн хөтөлбөрийн 15 оюутан болон 2 багш “Миний мэдэх уурхай” танилцах сургалт, арга хэмжээнд хамрагдлаа.

Сургалт, арга хэмжээний хүрээнд “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, уурхайн бүсийн хөгжлийн онцлог, ашигт малтмалын олборлолт болон тээвэрлэлтийн процессыг газар дээр нь үзэж, мэргэжлийн багш, инженерүүдээс мэдээлэл авсан юм.

Мөн Дотоодын цэргийн 810 дугаар ангийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, алба хаагчдын үүрэг хариуцлагын талаар танилцаж, батлан хамгаалахын байгууллагын онцлогтой танилцав.

Оюутнуудад мэргэжлийн орчинтой ойрхон харьцах, практик мэдлэгээ бататгах, цаашдын карьерын чиглэлээ тодорхойлоход чухал ач холбогдолтой, үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Өмнөговь аймгийн ЗДТГ, “Тавантолгой” ХК, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн нийт хамт олонд талархал илэрхийлье.