"ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ТЭЛЖ БАЙНА"
2025 оны 12-р сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Захирал Б.Баяржавхлан, Сургалтын албаны дарга М.Цэрэнтогтох, Эрдэм шинжилгээ түншлэл хариуцсан ажилтан Б.Түвшинжаргал, Бичиг хэргийн ажилтан Т.Ганбилэг нарын бүрэлдэхүүнтэй “Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Отгонбаяр, Захиргаа, удирдлагын газрын захирал С.Идэрсүрэн болон удирдлагуудтай хамтын ажиллагааны хүрээнд уулзалт зохион байгууллаа.


Уулзалтын үеэр талууд:
-Компанийн удирдлагуудад сургуулийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга
-Багш чадавхжуулах хөтөлбөр
-Инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрүүд
-Цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар санал солилцлоо.






"Дэлхийн түвшний оюунлаг инженерийг Өмнийн говьд бэлтгэнэ"