ТҮҮХЭН ЗАМНАЛ
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “АЛСЫН ХАРАА-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоол “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”, Их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх Засгийн газрын 2021 оны 321 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2022-2024 оны үйл ажиллагааны “НУТГИЙН ХИШИГ” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2022 оны 08 дугаар сард үүсгэн байгуулагдаж, “Дэлхийн түвшний чадварлаг инженерийг өмнийн говьдоо бүтээнэ” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус сургуулийг шинээр байгуулж, үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй БШУЯамны сайд Л.Энх-амгалан, дэд сайд Г.Ганбаяр, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын дарга Б.Бадраа, Өмнөговь аймгийн ИТХурал, Засаг даргын тамгын газрын хамт олон, ШУТИС-ын ректор асан доктор, профессор Б.Очирбат, Ректор доктор, профессор Т.Намнан, ШУТИС-ын хамт олон, эрдэмтэн багш нар, “Их, дээд сургуулиудын өмчийн менежментийн төв”-ийн хамт олон, “Оюутолгой” ХХК-ийн хамт олон оюун бодол, гар бие оролцож, олон талт хамтын ажиллагаа, оролцоог ханган, ажиллаж байгааг дурдахад таатай байна.
Манай сургууль нь олон улсын шаардлагад нийцсэн чанартай мэдлэг боловсролыг эзэмшүүлж, мэдээлэл харилцаа, техник технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх хүрээнд “2+2” хөтөлбөрүүд (2 жил Өмнөговьд, 2 жил гадаадад)-ийг Австрали, БНСУ, БНХАУ, ХБНГерман улсын томоохон сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх, мөн дотооддоо эрэлт хэрэгцээ өндөртэй мэргэжлээр “1+3” хөтөлбөрүүд (1 жил Өмнөговь, 3 жил ШУТИС-д)-ийг ШУТИС-ийнхаа бүрэлдэхүүн сургууль болох Барилга, Архитекторын сургууль, Механик, Тээврийн сургуулиудтай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.
Манай сургуулийн хамт олон ирээдүйд ШУТИС-ийн хамт олонтой хамтран үйл ажиллагаагаа өргөтгөх хүрээнд гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа өргөтгөн, идэвх санаачлаг гарган ажиллаж байна.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль нь 2022 оны 10-р сарын 11-ний өдөр албан ёсны нээлтээ хийн 3 хөтөлбөрөөр нийт 74 оюутантай үйл ажиллагаагаа эхлүүлсэн.Энэ хичээлийн жилд сургуулийн нийт оюутнууд 50-100%-ийн тэтэгэлэгтэйгээр амжилттай суралцаж байна.
"Дэлхийд үнэлэгдэх чадварлаг инженерийг өмнийн говьд бэлтгэнэ"