Хөтөлбөрийн зорилго
Уул уурхайн үйлдвэрлэлийн ашиглалтын технологийг удирдах, хөтлөн явуулах, манлайлах мэргэжилтэн бэлтгэнэ.
Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)
- Онол болон дадлагад суурилсан хэлбэрээр лаборатори, програм хангамж ашиглан мэдлэгийг олгох,
- Хувь хүний манлайлал, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх,
- Мэдлэгийг үйлдвэрлэлд хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлнэ.
- Төгсөгчийн загвар, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд тулгуурлан хөтөлбөрийг сайжруулах 1971 оноос энэхүү хөтөлбөрийг ЗСБНХУ (хуучин нэрээр)–д “Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр инженер бэлтгэж ирсэн олон жилийн өв уламжлалыг иш үндэс болгон хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын Боловсролын системд орсон өөрчлөлт, шинэчлэлт түүнчлэн ШУТИС-д анхлан нэвтэрсэн кредит систем мөн уул уурхайн техник технологийн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлагыг үндэслэн сургалтын хөтөлбөрийг нийтдээ 8 удаа шинэчилсэн. “Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлийн MNS 5323-75:2009 Монгол Улсын стандарт боловсруулж 2009 онд батлуулсан ба 2014 оны 9 дүгээр сард, 2023 оны 1 дүгээр 18-нд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн. Хөтөлбөрийг 1981, 1987, 1992, 1999, 2000, 2003, 2007, 2014, 2019, 2022 онуудад шинэчлэн боловсруулсан.
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)
A. МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР
A1. Академик суурь мэдлэг эзэмших
А2. Хөрс ба чулуулгийн механикийн суурь мэдлэг эзэмших
А3. Геомеханикийн суурь мэдлэг эзэмших
А4. Хэмжилт, туршилт, тооцоолол хийж дүгнэх
А5.Чулуулгийн шинж чанарыг таних
A6. Структур геологийн өндөр мэдлэг эзэмших
А7. Уурхайн гидрогеологийн мэдлэг эзэмших
А8. Уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах
А9. Тоон системийн загвар гаргах
А.10. Уурхайн төлөвлөлт, төсөл зохиомж гаргах
А11. Эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах чадвар эзэмших
А12. Уурхайг аюулгүй ба эрсдэлгүй ашиглах
B . ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР
B1. Бичгийн ур чадвар, бичиг баримт бүрдүүлэх, өөрийгөө бичгээр илэрхийлэх
B2. Илтгэх ур чадвар, тайлагнах, өөрийгөө илэрхийлэх аман чадвар
B3. Багаар ажиллах ур чадвар
B4. Манлайлах болон санаачлах ур чадвар
C . АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ ЧАДВАР
C1. Шинжлэн дүгнэх чадвар
C2 . Шинэ санаа гаргах
C3 . Тухайн нөхцөл байдлыг үнэлж, тохирох шийдлийг олох чадвар
D . ТУНГААН ЦЭНЭХ ЧАДВАР
D1. Асуудалд анализ хийх, шийдвэрлэх сонголт хийх чадвар
D2. Өөрийн үзэл бодол, шийдвэрээ хамгаалах ур чадвар
D3. Гаргасан шийдвэрт анализ хийх, үнэлэх, дүгнэлт гаргах чадвар
Е. ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ
E1. Нийгмийн болон иргэний үүрэг хариуцлагыг ойлгодог байх
E2. Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байх
E3. Академик эрх чөлөө, ёс зүйн хэм хэмжээг баримтлах
E4. Соёлын ялгааг хүндэтгэдэг байх
Төгсөгчийн ажиллах гол ажлын байрууд
Төр захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, Уул уурхайн үйлдвэрлэл, уул уурхайн төрийн болон хувийн хэвшилийн байгууллагууд