МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Хөтөлбөрийн зорилго

Мэдээллийн технологийн мэргэжлийн хөтөлбөрөөр төгсөгч нь боловсрол, нийгэм, эдийн засгийн бүх салбарт ажиллах ба байгууллагын мэдээллийн технологийн бүхий л асуудлыг хариуцан төлөвлөх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Тухайлбал мэргэжилтэн нь байгууллагын хэрэгцээ болон дэд бүтцэд тохируулан тоног төхөөрөмж болон программ хангамжийг сонгох, суурилуулах, сүлжээний тохиргоо хийх, сүлжээний удирдлага болон аюулгүй байдлыг хангах, вэб болон мобайл программчлалын хөгжүүлэлт хийх, байгууллагын технологийн үйлчилгээг хангах, технологийн удирдлага болон төлөвлөлт хийх зэрэг ажлыг гүйцэтгэх чадвартай байна. Мэдээллийн технологи хөтөлбөрийн боловсролын зорилтуудыг дараах байдлаар тодорхойлсон.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)

Зорилт 1: Техник хангамж/программ хангамжийн инженерчлэлийн асуудлыг зохиомжлох, томьёолох, анализ хийх, шийдэл боловсруулахыг суурь шинжлэх ухааны болон инженерчлэлийн мэдлэг, чадвараар хэрэгжүүлнэ.

Зорилт 2: Дижитал болон танин мэдэхүйн технологийг ашиглан бодит амьдралд тохиолдох аливаа асуудлуудыг шийдвэрлэхдээ мэдээллийн технологи болон холбогдох инженерчлэлийн орчин үеийн дэвшилтэт технологиудыг хөгжүүлнэ.

Зорилт 3: Төгсөгч нь орчин үеийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны чиглэлээр үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллана.

Зорилт 4: Төгсөгч нь салбарын болон салбар дундын төслүүд дээр ажиллах мэргэжлийн өндөр түвшний чадвар, олон талт харилцаа, багаар хамтран ажиллах чадварыг эзэмшсэн байна.

Зорилт 5: Төгсөгч нь ёс суртахууны өндөр үнэлэмж, техникийн стандартыг хэрэгжүүлнэ.

Төгсөгчийн ажиллах гол ажлын байрууд

  • Робот, эмбэддэд систем хөгжүүлэгч
  • Компьютерийн техникийн инженер
  • Мэдээллийн технологийн инженер
  • Профессор багш, судлаач, эрдэмтэн
  • Зохион бүтээгч инженер
  • Бүх салбарын мэргэшсэн инженер
MENU