МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Хөтөлбөрийн зорилго

Электроникийн инженер технологийн чиглэлээр аливаа бүтээгдэхүүн, системийн инженерчлэлийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах мэдлэг, шинжлэх ухааны шинэ технологи, чиг хандлагад үндэслэн судалгаа шинжилгээ хийх ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах болон бие даан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх чадвартай инженерийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд (PEOs)

Электроник хөтөлбөрийн зорилго нь электроникийн инженер технологийн чиглэлээр аливаа бүтээгдэхүүн, системийн инженерчлэлийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах мэдлэг, шинжлэх ухааны шинэ технологи, чиг хандлагад үндэслэн судалгаа шинжилгээ хийх ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах болон бие даан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх чадвартай инженерийг бэлтгэнэ.

Зорилт-1: Инженер технологийн хүрээнд эзэмшсэн математик, техникийн шинжлэх ухаан болон технологийн мэдлэгээ ашиглан инженерчлэлийн тодорхой асуудлыг шийдэх мэдлэг, дадал, чадвартай байх

Зорилт-2: Аливаа үйл явдал, үзэгдэлд шинжлэх ухаанчаар хандаж чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй, бие даан мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх дадал, хандлагатай байх

Зорилт-3: Харилцааны өндөр соёл, хувь хүний болон мэргэжлийн өндөр хариуцлага, ёс суртахуун, гадаад хэлний зохих түвшний мэдлэг, багаар ажиллах чадвар эзэмших

Зорилт-4: Байгаль, нийгэм, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны инженерийн шийдлийг төлөвлөх, гаргах, хэрэгжүүлэх

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)

Электроник хөтөлбөрөөр төгсөгч оюутны эзэмшсэн байх техникийн онолын мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны ур чадвар мөн эмбэдэд системд суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлдвэр, үйлчилгээний автомат систем, робот, тоног төхөөрөмж, удирдлагын техник болон програм хангамж зохион бүтээх ур чадварыг суралцахуйн үр дүн гэж үзнэ. Электроник хөтөлбөрийг инженерийн боловсролыг шинэчлэх CDIO хөтөлбөрийн дагуу боловсруулсан 12 зүйлийн мэдлэг, чадвар, төлөвшлийг суралцагч төгсөх үедээ эзэмшсэн байх ёстой.

Төгсөгчийн ажиллах гол ажлын байрууд

  • Электроникийн инженер
  • Автоматжуулалтын инженер
  • Эмбэддэд системийн инженер
  • Электрон системийг зохион бүтээгч
  • Робот, эмбэддэд систем хөгжүүлэгч
  • Электрон системийн програм хөгжүүлэгч
  • Компьютерийн техникийн инженер
  • Мэдээллийн технологийн инженер
  • Профессор багш, судлаач, эрдэмтэн
  • Зохион бүтээгч инженер
  • Бүх салбарын мэргэшсэн инженер