Манай сургууль нь үйл ажиллагаагаа өргөтгөж :
БИД ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨТГӨН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Японы үндэсний Технологийн институт (KOSEN) Хачинохэ коллеж болон МУ-н ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль Коосэн коллежийн хөтөлбөр хэрэгжүүлэгч (KOSEN) нь Монгол Япон хоорондын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн дагуу “Хамтын ажиллагааны санамж бичигт” гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний зорилго, зорилтууд нь
Японы үндэсний технологийн Хачинохэ Коллеж болон МУ-н ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль Коосэн коллежийн хөтөлбөр хэрэгжүүлэгч – (KOSEN) нь дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар зөвшилцлөө.
Үүнд:
1. Боловсрол, судалгаа, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор санал солилцооны үйл ажиллагааг дэмжих.
2. Оюутан, багш нарын солилцоо, сургалт, судалгааны арга барилын талаарх мэдээлэл солилцох, харилцан туслалцах.
3. Солилцооны үйл ажиллагааг системтэй хөгжүүлэх.
4. Хамтарсан семинар, хурал зохион байгуулах.
5. Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль Коосэн коллежийн хөтөлбөр хэрэгжүүлэгч (KOSEN) болон Японы үндэсний технологийн институт (KOSEN), Хачинохэ Коллежийн оюутнуудын суралцах боломжийг өргөжүүлэх.
6. Багш, ажилтнуудад мэдээллийн технологи (IT) боловсрол, судалгааны чиглэлээр санал солилцооны боломж олгох.
- Гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан "2+2" хөтөлбөр
- Уул уурхайн ашиглалтын технологи
- Мэдээлэл технологи
- Цахилгааны инженер
- Газрын тосны инженерчлэл мэргэжлүүдээр /Гадаад хэлний шаардлага хангасан байх/
Герман, Австрали, Хятад, Солонгос улсуудад суралцах боломжтой.
"Дэлхийн түвшний оюунлаг инженерийг өмнийн говьд бэлтгэнэ"