ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн (ӨмТДС) онцлог нөхцөлөөс шалтгаалан оюутнуудынхаа сурч, амьдрах таатай орчныг бүрдүүлэхийг зорин нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлсээр байна.
Сургуулийн зүгээс оюутнуудыг орон байраар хангах асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон нутгийн иргэд, хувь хүмүүстэй хамтран ажиллах гэрээ байгуулж, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд оюутнууд баталгаатай, найдвартай орчинд байрлан суралцах бөгөөд сургуулийн зүгээс хяналт тавьж, гэрээний хэрэгжилтийг ханган ажилладаг нь эцэг эх, асран хамгаалагчдын итгэлийг нэмэгдүүлж байна.
Коосэн хөтөлбөрийн оюутнуудыг ЕБ-ийн 2-р сургуулийн дотуур байранд үнэ төлбөргүй хамруулан ажиллаж байна.
Цаашид оюутны хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллах болно.
"Оюут" Оюутны түрээсийн дотуур байр
"Оюут" Оюутны түрээсийн дотуур байр
"AI БА БОЛОВСРОЛ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА"
"ИНЖЕНЕР СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ РОБОТ АВТОЗАГВАРЫН ДУГУЙЛАН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА"
"ДАРХАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН КООСЭН", ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.