"ИНЖЕНЕР СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ РОБОТ АВТОЗАГВАРЫН ДУГУЙЛАН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА"
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Коосэн технологийн хөтөлбөрийн 1, 2-р курсийн сурагчдын дундаас инженер сэтгэлгээтэй, техник технологид сонирхолтой сурагчдыг хамарсан робот автозагварын дугуйлан хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Тус дугуйланд хамрагдсан сурагчид робот машин угсрах, задлах, эд анги бүрийн үүрэг зориулалтыг ойлгох, механик болон электроникийн суурь мэдлэгээ бодит дадлагаар бататгах боломжтойгоороо онцлог юм.

Сургалтын явцад сурагчид зөвхөн бэлэн заавар дагах бус, өөрсдийн гаргасан санаа, шийдлийг туршиж, алдаанаасаа суралцан инженерийн сэтгэлгээг бодитоор хөгжүүлж байна.
Мөн дугуйлангийн хүрээнд робот машинд зориулан Python програмчлалын хэлээр код бичиж, хөдөлгөөн, удирдлага, мэдрэгчийн ажиллагааг тохируулах, турших, сайжруулах ажлуудыг гүйцэтгэж байгаа нь сурагчдын програмчлалын ур чадварыг эрс нэмэгдүүлж байна.

Ингэснээр сурагчид “санаа → загвар → код → туршилт → сайжруулалт” гэсэн инженерийн бүтээлч мөчлөгийг бүрэн дамжин суралцаж байна.
Робот автозагварын дугуйлан нь сурагчдын багаар ажиллах чадвар, асуудал шийдвэрлэх логик сэтгэлгээ, тэвчээр, хариуцлагыг давхар төлөвшүүлж, ирээдүйн инженер, техникч, программ хангамжийн мэргэжилтэн болох суурийг нь баттай тавьж буйгаараа чухал ач холбогдолтой юм.

Цаашид тус дугуйланг илүү өргөжүүлж, роботын уралдаан, бүтээлч төслийн ажил, ахисан түвшний програмчлалын сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Коосэн коллежийн сурагчдын мэргэжлийн чадварыг улам бүр хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Энэхүү робот автозагварын дугуйланг Өмнөговь технологийн дээд сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхмийн ахлах багш Д.Бямбахүү удирдан зохион байгуулж, сурагчдын инженер сэтгэлгээ, бүтээлч чадварыг бодит дадлагаар хөгжүүлэхэд чиглэн амжилттай ажиллаж байна.
"Дэлхийн түвшний оюунлаг инженерийг Өмнийн говьд бэлтгэнэ"
"ИНЖЕНЕР СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ РОБОТ АВТОЗАГВАРЫН ДУГУЙЛАН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА"
"ДАРХАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН КООСЭН", ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
"ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ТЭЛЖ БАЙНА"
Бакалаврын өдрийн анги, Эчнээ анги, 30+ ангийн өвлийн нэмэлт элсэлтийн бүртгэл явагдаж байна.
"ГАДААД ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА"