Бид гадаад хамтын ажиллагаагаа өргөтгөн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Японы үндэсний Технологийн институт (KOSEN) Хачинохэ коллеж болон МУ-н ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль Коосэн коллежийн хөтөлбөр хэрэгжүүлэгч (KOSEN) нь Монгол Япон хоорондын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн дагуу “Хамтын ажиллагааны санамж бичигт” гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний зорилго, зорилтууд нь Японы үндэсний технологийн Хачинохэ Коллеж болон МУ-н ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль Коосэн коллежийн хөтөлбөр хэрэгжүүлэгч – (KOSEN) нь дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар зөвшилцлөө. Үүнд: 1. Боловсрол, судалгаа, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор санал солилцооны үйл ажиллагааг дэмжих. 2. Оюутан, багш нарын солилцоо, сургалт, судалгааны арга барилын талаарх мэдээлэл солилцох, харилцан туслалцах. 3. Солилцооны үйл ажиллагааг системтэй хөгжүүлэх. 4. Хамтарсан семинар, хурал зохион байгуулах. 5. Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль Коосэн коллежийн хөтөлбөр хэрэгжүүлэгч (KOSEN) болон Японы үндэсний технологийн институт (KOSEN), Хачинохэ Коллежийн оюутнуудын суралцах боломжийг өргөжүүлэх. 6. Багш, ажилтнуудад мэдээллийн технологи (IT) боловсрол, судалгааны чиглэлээр санал солилцооны боломж олгох.



"ТАЛАРХАЛ"
Бид гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлсээр ...
"Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа"
"ШУТИС-ийн ректор Т.Намнан Өмнөговийн багш нарт тэтгэлгийн батламж гардууллаа"
Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, “M-JEED” төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Химийн лаборатори ашиглалтад орлоо.