"ДАРХАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН КООСЭН", ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Учралтбаяр

ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн багш, ажилчид "ДАРХАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН КООСЭН", ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Уулзалтын хүрээнд :

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйлдвэрлэл, техник технологийн шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцаж, сургалтын чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн бодит туршлага, үр дүнтэй арга барилуудын талаар харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт, танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Энэхүү уулзалт, танилцах үйл ажиллагаа нь багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын орчныг илүү хүртээмжтэй, үр ашигтай болгох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ШУТИС - Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

Арга хэмжээг амжилттай зохион байгуулж, туршлага солилцох боломжийг бүрдүүлсэн "ДАРХАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН КООСЭН", ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн нийт хамт олонд талархал илэрхийлье.