ЦАХИМД МОНГОЛ БИЧГЭЭР ХЭРХЭН БИЧИХ ВЭ ?
Учралтбаяр

Төгсөх ангийн сурагчдад зориулан ээлжит үйл ажиллагааны хүрээнд ЕБС-ийн сурагчдад үндэсний бичгээр компьютерт хэрхэн бичих арга зүйг эзэмшүүлэх зорилготойгоор 

"ЦАХИМД МОНГОЛ БИЧГЭЭР ХЭРХЭН БИЧИХ ВЭ?" арга хэмжээг зохион байгууллаа.

Хүрэлцэн ирсэн нийт сурагчид болон дэмжин ажилласан 1, 2, 3, 4, 5, 7-р сургуулиудын удирдлага болон багш нартаа талархал илэрхийлье. 

Зочин багшаар ажилласан ШУТИС-ийн гадаад хэлний сургуулийн ази судлалын хэл судлаач багш, Боловсролын тэргүүний ажилтан Д.Дуламсүрэн багшдаа талархал илэрхийлье.

"ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ ОЮУНЫ ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭНЭ"

 

 

2023.02.11