Сургалт үргэлжилсээр ...
#Инженер техникийн ажилтнуудад сургалт зохион байгуулж байна.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Өмнөд бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨК-ын түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн инженер техникийн ажилчдад мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн магистр, ахлах багш Ц.Эрдэнэтуяа, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн магистр, ахлах багш Б.Наранбаатар нар удирдан явуулж буй бөгөөд сургалтаар эрчим хүчний салбарт нэвтэрч буй орчин үеийн инженерийн шийдлүүд, тоноглолын мэдээлэл өгснөөс гадна инженерийн ёс зүй болон мэргэжлийн онолын мэдлэгийг бататгаж, олон улсад мөрдөгдөж буй аюулгүй ажиллагаа, угсралт, суурилуулалтын стандарт, дүрмийг онол, дадлага хослуулан заах юм.
Олон улсын стандартын дагуу угсралт, суурилуулалтыг хийх, онолыг амьдралтай холбосон маш сонирхолтой сургалт боллоо.




"ДАРХАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН КООСЭН", ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
"ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ТЭЛЖ БАЙНА"
Бакалаврын өдрийн анги, Эчнээ анги, 30+ ангийн өвлийн нэмэлт элсэлтийн бүртгэл явагдаж байна.
"ГАДААД ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА"
"Коосэн хөтөлбөрийн оюутнууд микроконтроллер ашигласан автомат удирдлагын схем угсрах дадлага хийлээ"