ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн нийт оюутан сурагчдын дунд “ЭРДЭНЭСИЙН АНГУУЧЛАЛ СЭЖҮҮРТ МӨРДЛӨГИЙН УРАЛДААН - АНГЛИ ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АЯН” зохион байгуулагдлаа.
“Эрдэнэсийн ангуучлал” хэмээх тэмцээн нь сонгосон сэдвийн хүрээнд оролцогчдод тусгай боловсруулсан асуудлын шийдлийг сэжүүрт мөрдлөгийн замаар хамгийн түрүүнд олж ялагч болох олон үе шат бүхий сонирхолтой, хөгжилтэй тоглоомын зарчмаар явагддаг уралдаан бөгөөд энэхүү Англи хэлээр дамжуулан мэдлэг чадвараа хөгжүүлэх аяныг Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль дээр 2025 оны 4-р сарын 4-18 хооронд хоёр долоо хоногийн хугацаанд ГХС-ийн багш Т.Цэнд-Аюуш санаачлан амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уралдаант арга хэмжээний зорилго нь оюутнуудын инженерийн мэдлэгийг өргөжүүлэх, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх арга замаар англи хэлний мэдлэг чадвараа сайжруулах практик орчныг бүрдүүлэхэд орших бөгөөд оролцогч бүр 10 үе шат бүхий сорилт даалгаврыг гүйцэтгэж авхаалж самбаа, мэдлэг чадвараа уралдуулан түрүүлж ялагч болж Супер шагналын эзэн болох юм.
Энэхүү аянд Өмнөговь аймаг дахь Технологийн сургуулийн 6 багш, төв ШУТИС-аас томилолтоор ирсэн 2 багш идэвхтэй оролцсон бөгөөд багш бүр нэг шат хариуцан оюутнаас инженерийн сэтгэлгээ, шийдэл, зөөлөн ур чадвар зэрэг олон сонирхолтой асуултыг бэлдэн хурд, техник сэтгэлгээг нь сорилоо.
Тэмцээнд нийт 100 орчим оюутан бүртгүүлж оролцсоноос Шоколадны ангуучлалын эхний 3 шатыг давсан эхний 20, бичиг хэргийн ангуучлалын 4-7-р шатыг давсан эхний 16 оролцогч тус бүр шагнал хүртсэн бөгөөд СУПЕР ШАГНАЛ-ын 8-10-р шатыг хамгийн түрүүнд амжилттай давсан 6 оролцогч багц номын ангуучлал шагналыг гардан авлаа.
1-р байр О.Угтахбаяр
1-р байр Э.Номчбаатар (Коосэн)
2-р байр Ц.Санжаасүрэн
3-р байр П.Азжаргал
Тусгай байр Э.Ууганбаатар
Тусгай байр А.Алтангэрэл
“ЭРДЭНЭСИЙН АНГУУЧЛАЛ СЭЖҮҮРТ МӨРДЛӨГИЙН УРАЛДААН - АНГЛИ ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АЯН”
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Мэдээллийн технологи, шинжлэх ухаан, цахим техник, хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед ӨмТДС-ийн Коосэн коллежийн 1-2-р ангийн сурагчид энэ хөгжлийн хэмнэлд хөл нийлүүлэн урагшилж байна.
JICA-ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч КАВАБАТА Рэико, ШУТИС-ийн харьяа Коосэн Технологийн коллежийн захирал Д.Дулмаа, ШУТИС-ийн харьяа ТК-ийн багш Жайкагийн сайн дурын гишүүн Кохэй Сугай, ШУТИС-ийн харьяа ТК-ийн гадаад харилцааны менежер Д.Тунгалаг нар ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Коосэн Технологийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилчид болон оюутан сурагчид, эцэг эхчүүдэд “Коосэн боловсролын тогтолцоо”-ний талаар сургалт хийж, гадаад харилцааны үйл ажиллагааны талаар, Японы коосэн сургуулийн тухай мэдээлэл өгч, судалгаа хийлээ. Мөн Японы коосэн сургуулийн талаар ШУТИС-ийн харьяа ТК-ийн багш Жайкагийн сайн дурын гишүүн Кохэй Сугай, багш ажилчид, оюутан сурагч болон эцэг эхчүүдэд мэдээлэл өглөө.
Коосэн Технологийн коллежийн эцэг эх, оюутнуудын уулзалт,1-р улирлын дүнгийн хурал боллоо.