ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд үндсэн 3 хөтөлбөр болох Мэдээллийн технологи, Цахилгааны инженерчлэл, Уул уурхайн ашиглалтын технологи болон хамтарсан хөтөлбөр болох Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Усны нөөц, усжуулалт, Барилгын инженерчлэл, Аялал жуулчлал, Авто инженерчлэл, Үйлдвэрлэлийн автоматжуулалт, ХАБЭА гэсэн 7 хөтөлбөрөөр 3 дахь жилдээ нийт 194 оюутан, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2023 оны 5 дугаар сарын 31-ний Ө/241 тоот тушаалын дагуу Коосэн Технологийн коллежийн дэд бакалаврын Барилгын инженерчлэл, Механик инженерчлэл, Цахилгааны инженерчлэл, Мэдээллийн технологийн инженерчлэл гэсэн үндсэн 4 хөтөлбөрөөр 2 дахь жилдээ 98 оюутантай сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
АЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Политехникийн коллеж, Коосэн Технологийн коллеж, Өмнөговь аймгийн Оюутны Холбоо хамтран Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт дахь Smart Eco Trans ХХК-ийн уурхайн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, дэвшилтэт технологи, машин механизмтай танилцах, суралцдаг мэргэжлийн чиглэл тус бүрээр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн 40 оюутан, Коосэн Технологийн коллежийн 20 оюутан уул уурхайн үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг үзэж судаллаа.
Оюутан сурагчид асуудал шийдвэрлэх, ур чадвараа хөгжүүлэх, ирээдүйд дадлага хийх ажилд орох боломжийг нэмэгдүүлэх, практикт хэрэглэгдэж буй техник технологийн ажлын байрны дадлага хийх боломжоор хангах зорилготой нөхцөл байдалтай танилцаа.
Төрөлх нутагтаа инженер бэлтгэн гаргаж байгаа сургуулийн хувьд уул уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь очиж оюутнуудаа танилцуулах нь оюутнуудын онолын мэдлэгийг практиктай холбох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, орон нутгийн уул уурхайн салбарын талаар ойлголттой болох, боломжит ажлын байр, карьерын сүлжээг өргөжүүлэх, нутаг орныхоо хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх, хувь хүний хөгжилд урам зориг өгөх зэрэг томоохон ач холбогдолтой юм.
"Дэлхийн түвшний оюунлаг инженерийг Өмнийн говьд бэлтгэнэ"
JICA-ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч КАВАБАТА Рэико, ШУТИС-ийн харьяа Коосэн Технологийн коллежийн захирал Д.Дулмаа, ШУТИС-ийн харьяа ТК-ийн багш Жайкагийн сайн дурын гишүүн Кохэй Сугай, ШУТИС-ийн харьяа ТК-ийн гадаад харилцааны менежер Д.Тунгалаг нар ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Коосэн Технологийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилчид болон оюутан сурагчид, эцэг эхчүүдэд “Коосэн боловсролын тогтолцоо”-ний талаар сургалт хийж, гадаад харилцааны үйл ажиллагааны талаар, Японы коосэн сургуулийн тухай мэдээлэл өгч, судалгаа хийлээ. Мөн Японы коосэн сургуулийн талаар ШУТИС-ийн харьяа ТК-ийн багш Жайкагийн сайн дурын гишүүн Кохэй Сугай, багш ажилчид, оюутан сурагч болон эцэг эхчүүдэд мэдээлэл өглөө.
Коосэн Технологийн коллежийн эцэг эх, оюутнуудын уулзалт,1-р улирлын дүнгийн хурал боллоо.
Коосэн хөтөлбөрийн Цахилгааны инженерчлэл мэргэжлийн ангиудын Цахилгаан ба электроникийн туршилт 1,2 хичээлийн явц
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн 40 оюутан, Коосэн Технологийн коллежийн 20 оюутан уул уурхайн үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг үзэж судаллаа.
Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн хамт олон "Эрдэнэт цогцолбор" сургуулийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.