Гадаад Хэлний Сургуулийн Англи хэлний тэнхимээс ШУТИС-ийн инженерийн ангийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 28 дахь удаагийн англи хэлний олимпиад энэ жил “Engineering + English = Sustainable Future Life” сэдвийн дор 2022.11.07-11.21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
S.CE102 Харилцааны англи хэл, S.EST210 Шинжлэх ухаан, Технологийн англи хэл, S.ESP310 Тусгай зориулалтын англи хэл хичээлийг судалж буй 2600 гаруй оюутнууд оролцож, шилдгүүдээ тодруулан хичээл тус бүрээр 1,2,3-р байр, тусгай байр эзэллээ.
Уг тэмцээнд Өмнөговь аймаг дахь Технологийн Дээд Сургуулийн оюутнууд маань амжилттай оролцож харилцааны англи хэлээр тусгай байранд орлоо.
Тус олимпиадыг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, дэмжиж ажилласан Оюутны соёл, үйлчилгээний албанд гүн талархал илэрхийлье.
Нийт амжилт гаргасан оюутнууддаа халуун баяр хүргэе.



2022.11.22
"AI БА БОЛОВСРОЛ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА"
"ИНЖЕНЕР СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ РОБОТ АВТОЗАГВАРЫН ДУГУЙЛАН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА"
"ДАРХАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН КООСЭН", ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
"ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ТЭЛЖ БАЙНА"
Бакалаврын өдрийн анги, Эчнээ анги, 30+ ангийн өвлийн нэмэлт элсэлтийн бүртгэл явагдаж байна.