ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн нэрэмжит "Гар бөмбөг"-ийн анхдугаар тэмцээн нь 3-р сарын 25-26-ны өдрүүдэд Арслан спорт хороо, Политехникийн коллежийн спорт зааланд Г.Жаргалсайхан, А.Пүрэвбаатар шүүгчтэй амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд :
Даланзадгад хотын 1, 3, 4, 5, 7-р Бүрэн дунд сургууль, Цогтцэций сумын 1, 2-р Бүрэн дунд сургууль, Ханбогд сумын 1-р Бүрэн дунд сургуулийн баг тамирчид оролцон тоглолоо.
"Гар бөмбөг"-ийн анхдугаар тэмцээний :
Эмэгтэй төрөлд :
1-р байр 1-р бүрэн дунд сургууль
2-р байр 3-р бүрэн дунд сургууль
3-р байр 4-р бүрэн дунд сургууль
Тэгш тоглогчоор 3-р бүрэн дунд сургуулийн сурагч Г.Нандинцэцэг
Эрэгтэй төрөлд :
1-р байр Ханбогд сумын 1-р бүрэн дунд сургууль
2-р байр 4-р бүрэн дунд сургууль
3-р байр 1-р бүрэн дунд сургууль тус тус байр эзэллээ.
Тэгш тоглогчоор Ханбогд сумын 1-р бүрэн дунд сургуулийн сурагч А.Булган-Эрдэнэ
Биднийг дэмжин хамтран ажилласан Политехникийн коллеж, В.Мөнхбат захиралтай Арслан спорт хорооны хамт олон, шүүгч нар болон тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчдадаа талархал илэрхийлье.





"ДАРХАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН КООСЭН", ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
"ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ТЭЛЖ БАЙНА"
Бакалаврын өдрийн анги, Эчнээ анги, 30+ ангийн өвлийн нэмэлт элсэлтийн бүртгэл явагдаж байна.
"ГАДААД ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА"
"Коосэн хөтөлбөрийн оюутнууд микроконтроллер ашигласан автомат удирдлагын схем угсрах дадлага хийлээ"