Өмнөговь аймгийн технологийн дээд сургуулийн оюутнуудын дунд "Аялал-3" арга хэмжээг 2023 оны 04-р сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн төв номын сан, Музей, Геологи уул уурхайн сургууль болон Эрчим хүчний сургуулийн лекцийн танхим, лабораторын үйл ажиллагаатай танилцаж зохиолч, найруулагч, жүжигчин А.Миеэгомбын "Соёлын зөөлөн хүч" чөлөөт ярилцлага, уулзалтанд хамрагдлаа.
"Аялал-3" арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж болон Өмнөговь аймгийн тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.
Мөн ШУТИС-тай танилцах үйл ажиллагааг зохион байгуулалтаар дэмжин ажилласан ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа, ШУТТНС-ийн ахлах мэргэжилтэн О.Ариунжаргал, ОХСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа нарт болон ШУТИС-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
2023.04.24
"ШУТИС-ийн ректор Т.Намнан Өмнөговийн багш нарт тэтгэлгийн батламж гардууллаа"
Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, “M-JEED” төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Химийн лаборатори ашиглалтад орлоо.
ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), Профессор Т.Намнан болон ажлын хэсгийн гишүүд, Өмтдс-ийн Захирал доктор (Ph.D) Б.Баяржавхлан, сургуулийн нийт багш, ажилчидтай уулзалт зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), Профессор Т.Намнан нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
ГАДААД ХАМТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА