ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн "Уул уурхайн ашиглалтын технологи"-ийн 1-р дамжааны оюутнуудын хаврын улирлын танилцах дадлага Уурхайн технологийн салбарын Х.Мөнхнасан багшийн удирдлага дор 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай эхэллээ.
Уг дадлагыг Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй "Энержи Ресурс" ХХК, "Таван толгой" ХК, "Эрдэнэс таван толгой" ХК-иудтай хамтран зохион байгуулж байна.
Танилцах дадлагын хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр "Энержи Ресурс" ХХК-ийн үйлдвэрлэлийн процесс хэрхэн явагддаг, ажлын байрны аюулгүй байдал болон уурхайн орчин нөхцөлтэй танилцлаа.
Танилцах дадлагын 2 дахь өдөр :
Танилцах дадлагын хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн ууган уурхай болох "Таван толгой" ХК-ийн ажлын байрны аюулгүй байдал болон уурхайн орчин нөхцөлтэй танилцлаа.
Танилцах дадлагын 3 дахь өдөр :
Танилцах дадлагын хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 100% өмчит уурхай болох "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн ажлын байрны аюулгүй байдал болон уурхайн орчин нөхцөлтэй танилцлаа.


Оюутны дадлага ажлыг дэмжин хамтран ажиллаж буй уул уурхайд болон оюутнуудыг тээврийн хэрэгслээр хангаж байгаа “Буянт хотхон” хүүхдийн зуслан ОНӨААТҮГ нарт талархсанаа илэрхийлье.
"ТАЛАРХАЛ"
Бид гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлсээр ...
"Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа"
"ШУТИС-ийн ректор Т.Намнан Өмнөговийн багш нарт тэтгэлгийн батламж гардууллаа"
Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, “M-JEED” төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Химийн лаборатори ашиглалтад орлоо.