ШУТИС-ИЙН ХАРЬЯА ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ НИЖГЭР БОЛЛОО.
Өмнөговь аймгийн ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ 2023-2024 оны хичээлийн жилд Цахилгааны инженер, Уул уурхайн ашAиглалтын технологи, Мэдээллийн технологийн ангиудад элсэлт авсаны зэрэгцээ КООСЭН технологийн коллежид элсэлтээ бүрдүүлж нийт 210 оюутан суралцахаар амжилттай бүртгүүлжээ.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, Боловсрол, Шинжлэх ухааны газрын дарга Д.Баасанхүү Монгол Улсын гавьяат багш Адилбиш нар оролцож, оюутнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.
Сургуулийн сургалтын үйл ажиллагаанд ШУТИС-ийн ХШУС-н багш С.Уранчимэг ГХС-н ахлах багш А.Ариунаа багш Ц.Оюунтунгалаг, МТС-ийн ахлах багш Д.Оюунчимэг (Ph.D) нар томилолтоор ажиллаж байна. Эрдэмтэн багш нартаа ажлын амжилт хүсье.
Өмнөговь аймгийн ЗДТГ-аас 2023-2024 хичээлийн үйл ажиллагааны дэмжлэг багш нарын цалин, томилолтын 144.0 сая төгрөг, лаборатори байгуулахад зориулж 200 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа билээ.
Цаашид ч дэмжин ажиллана гэдгээ Аймгийн засаг дарга Р.Сэддорж нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Өмнөговь аймгийн удирдлагууддаа баярласан талархсанаа илэрхийлье.
ОЮУТНУУД МААНЬ ӨНГӨЛӨГ, БАГШ НАР МААНЬ АЖИЛЛАХ УРАМ ЗОРИГ ДҮҮРЭН БАЙНА.
"ДАРХАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН КООСЭН", ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
"ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ТЭЛЖ БАЙНА"
Бакалаврын өдрийн анги, Эчнээ анги, 30+ ангийн өвлийн нэмэлт элсэлтийн бүртгэл явагдаж байна.
"ГАДААД ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА"
"Коосэн хөтөлбөрийн оюутнууд микроконтроллер ашигласан автомат удирдлагын схем угсрах дадлага хийлээ"