Өмнөговь аймаг, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газрын хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, соёлын чиглэлээр олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.Энэ удаад Өмнөговь аймагт эрэлттэй, тэргүүлэх инженерийн мэргэжил сонгон суралцаж буй "КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ" -ийн хөтөлбөрийн нийт 40 оюутнуудад сургалтын төлбөрийн 50.000 юаны тэтгэлгийг гардуулах үйл ажиллагаа амжилттай боллоо.
Уг үйл ажиллагаанд:
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
- БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли Яньжюнь
- Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэсийн дарга Т.Дөлбаяр
- НБХДарга Ц.Бадамцэрэн
- Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Д.Баасанхүү
- Насан туршийн боловсролын газрын дарга Б.Батболд нар оролцлоо.
"ШУТИС-ийн ректор Т.Намнан Өмнөговийн багш нарт тэтгэлгийн батламж гардууллаа"
Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, “M-JEED” төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Химийн лаборатори ашиглалтад орлоо.
ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), Профессор Т.Намнан болон ажлын хэсгийн гишүүд, Өмтдс-ийн Захирал доктор (Ph.D) Б.Баяржавхлан, сургуулийн нийт багш, ажилчидтай уулзалт зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), Профессор Т.Намнан нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
ГАДААД ХАМТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА