Өмнөговь Коосэн технологийн коллежийн хөтөлбөрийн оюутнууд улирлын амралтаараа Улаанбаатар хотын Коосэн коллежуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Учралтбаяр

Өмнөговь Технологийн дээд сургуулийн Коосэн хөтөлбөрийн оюутнууд Улаанбаатарт-1:

(Монгол Коосэн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж буй тэмдэглэл)

БШУЯ-ны сайдын 2023 оны 5-р сарын 31-ний А/241 тушаалын Өмнөговь аймагт Коосэн коллежийн хөтөлбөр хэрэгжиж нийт 41 оюутан суралцаж байгаа билээ.

Өмнөговь Коосэн хөтөлбөрийн оюутнууд улирлын амралтаараа Улаанбаатар хотын Коосэн коллежуудын үйл ажиллагаатай танилцаж байна.

Коосэн коллежийн хөтөлбөр орон нутагт хэрэгжсэнээр боловсролын инновац болно гэсэн Өмнөговь аймгийн орон нутгийн удирдлагууд үзэж байна.

Өмнөговь Технологийн дээд сургуулийн Коосэн хөтөлбөрийн оюутнуудын дараах аялал- Шинэ Монгол Коосэн:

Өмнөговь Коосэн сургуулийн хөтөлбөрийн оюутнууд улирлын амралтаараа Улаанбаатар хотын Коосэн коллежуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд дараах аялал

"Шинэ Монгол Коосэн"-д үргэлжилж байна.

Бидний танилцаж буй ууган Коосэн бүр өөр өөрийн өвөрмөц соёлтой байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна.

Япон улсыг хөгжилд хөтөлсөн энэхүү Коосэн хөтөлбөрт Өмнөговийн оюутнууд амжилт гаргах нь цаг хугацааны асуудал биз ээ…

Өмнөговь Технологийн дээд сургуулийн Коосэн технологийн коллежийн хөтөлбөрийн оюутнуудын дараагийн аялал - ШУТИС Коосэн:

Бидний дараагийн аялал ШУТИС-Коосэн байсан бөгөөд оюутны хөгжлийн төвийнхөн хүлээн авч, ШУТИС-тай танилцах аялал болон ШУТИС-Коосэн сургуулийн үйл ажиллагаатай танилцууллаа. 

Тус аялал өөрийн элсэн суралцаж байгаа сургуулийн онцлог, тэр дундаа ШУТИС-Коосэны онцлог, сургалтын орчинтой танилцсан нь би юунд зорьж байна вэ? гэдгийг оюутанд мэдрүүлж, сургуулиараа бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм.

Өмнөговь-Коосэн технологийн коллежийн Улаанбаатар хот дахь аялал маань оюутнуудын найз нөхөрлөл, Коосэн сургуулийг танин мэдэхэд зохих үр дүнгээ өгсөн байх гэж сургуулийн удирдлагын зүгээс найдаж байна.

Аялалд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.