ГОВИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ДАЛАНЗАДГАД ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Өмнөговь аймгийн хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын салбар, салбарт ажиллаж буй инженер техникийн ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, тэдний санал санаачилга, мэдлэг туршлага, шинэлэг технологийг түгээн дэлгэрүүлэх, бүс нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад чиглүүлэх, шинэ санаа, бүтээлийг алдаршуулах, бие биеэсээ суралцах, туршлага судлах, нөөцийг бүрдүүлэх, нэгтгэх зорилгоор Өмнөговь аймгийн инженерүүдийн анхдугаар чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганд ШУТИС-ийн докторууд, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүч, мэдээллийн технологи, хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын инженерүүд оролцож байна.
Салбар тус бүрийн хэлэлцүүлэг амжилттай хийгдэж санал солилцлоо.
Говийн инженерүүдийн анхдугаар чуулганд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцож, "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй салбар бүрийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, чадварлаг инженерүүд хөгжлийн тулгуур гэдгийг онцлоод баяр хүргэж, амжилт хүслээ.
"ШУТИС-ийн ректор Т.Намнан Өмнөговийн багш нарт тэтгэлгийн батламж гардууллаа"
Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, “M-JEED” төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Химийн лаборатори ашиглалтад орлоо.
ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), Профессор Т.Намнан болон ажлын хэсгийн гишүүд, Өмтдс-ийн Захирал доктор (Ph.D) Б.Баяржавхлан, сургуулийн нийт багш, ажилчидтай уулзалт зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), Профессор Т.Намнан нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
ГАДААД ХАМТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА