ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН СПОРТЫН НААДАМ НЬ 2024 оны 2 сарын 24-25, 3 сарын 2-ний өдрүүдээр волейбол, сагсан бөмбөг гэсэн 2 төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.
2024 оны 2 сарын 24-25-нд зохион байгуулагдсан волейболын тэмцээнд Политехник коллежийн эрэгтэй 3 баг, эмэгтэй 3 баг, ӨмТДС-ийн 2-р курсын эрэгтэй 1 баг, эмэгтэй 1 баг, 1-р курсийн эмэгтэй 1 баг, эрэгтэй 1 баг, Коосэн Технологийн коллежийн эрэгтэй 1 баг, эмэгтэй 1 баг буюу нийт 12 баг оролцсон билээ.
Үүнээс авхаалж самбаа, хурд хүчээр өрсөлдөн дараах багууд шагналт байранд орлоо.
Эрэгтэй багийн төрөлд:
1-р байр Баттөгс ахлагчтай “Хүнд” баг
2-р байр Алтан-Очир ахлагчтай “Цахилгаан” баг
3-р байр Жавхлантөгс ахлагчтай “Коосэн” баг
Эмэгтэй багийн төрөлд:
1-р байранд Сарантуяа ахлагчтай “Техникч-2” баг
2-р байранд Алтанзул ахлагчтай “Cute” баг
3-р байранд Аззаяа ахлагчтай “No mercy” баг
тус, тус байр эзэллээ.
2024 оны 3 сарын 2-ний өдөл зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд ӨмТДС-ийн 2-р курсийн эрэгтэй 3 баг, эмэгтэй 2 баг, 1-р курсын эмэгтэй 2 баг, эрэгтэй 2 баг, Коосэн Технологийн коллежийн эрэгтэй 1 баг, эмэгтэй 1 баг буюу нийт 11 баг оролцлоо.
Эрэгтэй багийн төрөлд:
1-р байр Жавхланбаяр ахлагчтай “Акулууд” баг
2-р байр Гүр-Аранз ахлагчтай “Адуучид” баг
3-р байр Ганбилэг ахлагчтай “Tigers” баг
Эмэгтэй багийн төрөлд:
1-р байранд Номин-эрдэнэ ахлагчтай “IT-2” баг
2-р байранд Номин ахлагчтай “Коосэн” баг
3-р байранд Аззаяа ахлагчтай “Baby shark” баг
тус, тус байр эзэлсэн билээ.
“ЭРДЭНЭСИЙН АНГУУЧЛАЛ СЭЖҮҮРТ МӨРДЛӨГИЙН УРАЛДААН - АНГЛИ ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АЯН”
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Мэдээллийн технологи, шинжлэх ухаан, цахим техник, хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед ӨмТДС-ийн Коосэн коллежийн 1-2-р ангийн сурагчид энэ хөгжлийн хэмнэлд хөл нийлүүлэн урагшилж байна.
JICA-ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч КАВАБАТА Рэико, ШУТИС-ийн харьяа Коосэн Технологийн коллежийн захирал Д.Дулмаа, ШУТИС-ийн харьяа ТК-ийн багш Жайкагийн сайн дурын гишүүн Кохэй Сугай, ШУТИС-ийн харьяа ТК-ийн гадаад харилцааны менежер Д.Тунгалаг нар ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Коосэн Технологийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилчид болон оюутан сурагчид, эцэг эхчүүдэд “Коосэн боловсролын тогтолцоо”-ний талаар сургалт хийж, гадаад харилцааны үйл ажиллагааны талаар, Японы коосэн сургуулийн тухай мэдээлэл өгч, судалгаа хийлээ. Мөн Японы коосэн сургуулийн талаар ШУТИС-ийн харьяа ТК-ийн багш Жайкагийн сайн дурын гишүүн Кохэй Сугай, багш ажилчид, оюутан сурагч болон эцэг эхчүүдэд мэдээлэл өглөө.
Коосэн Технологийн коллежийн эцэг эх, оюутнуудын уулзалт,1-р улирлын дүнгийн хурал боллоо.