“KHUREL TOGOOT-2022” ОЛОН УЛСЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ НЬ 18 ДАХЬ ЖИЛДЭЭ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА БӨГӨӨД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖИЙН ИВЭЭЛ ДОР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Уг хурлаар Монголын залуу эрдэмтэн, судлаачдын дунд “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулдаг бөгөөд тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, санал санаачилга гаргах, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгддэг.
Мөн энэ удаагийн хурлаар уул уурхайн бүс нутгийн усны чанарын асуудал, технологийн шийдэл сэдвийн хүрээнд судлаачид илтгэл тавьж Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх сууж орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
Хамтран зохион байгуулсан Өмнөговь аймгийн Инноваци, технологийн төв, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн Дээд сургууль, Байгаль орчин аялал жуулчлалын газрын хамт олонд талархал илэрхийлье.
2022.11.14
"ШУТИС-ийн ректор Т.Намнан Өмнөговийн багш нарт тэтгэлгийн батламж гардууллаа"
Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, “M-JEED” төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Химийн лаборатори ашиглалтад орлоо.
ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), Профессор Т.Намнан болон ажлын хэсгийн гишүүд, Өмтдс-ийн Захирал доктор (Ph.D) Б.Баяржавхлан, сургуулийн нийт багш, ажилчидтай уулзалт зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), Профессор Т.Намнан нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
ГАДААД ХАМТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА