ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль нь Өмнөговь аймгийн “Дижитал өгөгдөл дата төв”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд:
- Орон нутгийн мэдээллийн технологийн салбарт бэлтгэгдэж буй инженер боловсон хүчнийг ажлын байраар хангах,
- Дата төвийн үйл ажиллагааг бүрэн хангах хүрээнд хамтран ажиллах,
- Сургалт, судалгааны хүрээнд хамтран ажиллах зэрэг чухал асуудлууд багтсан болно.

Тус "Дижитал өгөгдөл дата төв" нь Монгол Улсын хэмжээнд орон нутагтаа анх удаа байгуулагдаж, цаашид уул уурхайн салбарт чиглэн ажиллах, ухаалаг шийдвэр гаргалтыг бүхий л чиглэлд дэмжиж ажиллахаараа онцлог юм.

Дата төвийн хамт олны цаашдын ажилд амжилт хүсэж, талархал илэрхийлье.

“Дэлхийн түвшний оюунлаг инженерийг Өмнийн говьд бэлтгэнэ”
"ТАЛАРХАЛ"
Бид гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлсээр ...
"Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа"
"ШУТИС-ийн ректор Т.Намнан Өмнөговийн багш нарт тэтгэлгийн батламж гардууллаа"
Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, “M-JEED” төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Химийн лаборатори ашиглалтад орлоо.