Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), Профессор Т.Намнан нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.







Говийн бүс нутгийн ирээдүйн инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийг Засгийн газрын тогтоолоор байгуулж 4 дэх жилдээ 380 оюутантайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Сургуулийн хичээлийн байр, багш ажилчдын цалин нийгмийн хангамжийг орон нутгаас хангаж Багшийн хөгжлийн ордонд хичээллэж байна.
Жилээс жилд суралцах оюутнуудын тоо ихсэж байгаа тул яаралтай “Сургалт эрдэм шинжилгээ- Үйлдвэрлэлийн цогцолбор” буюу хичээлийн байр, дотуур байр, эмнэлэг, номын сан, багш ажилчдын байр, судалгааны төв бүхий цогцолборыг барьж байгуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.
“Сургалт эрдэм шинжилгээ- Үйлдвэрлэлийн цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд Даланзадгад сумын 10-р багт Соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд талд барьж байгуулах юм.

Цаашлаад зураг төслийг Засгийн газарт танилцуулж хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажлыг хамтран хэрэгжүүлэх зорилт бүхий гэрээг аймгийн Засаг дарга Н.Энхбат, ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), Профессор Т.Намнан нар байгууллаа.
Мөн уулзалтаар Өмнөговь аймаг уул, уурхайн бүс нутагт хэрэгцээ шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх шинэ ангиудыг нээн хичээллүүлэх, бодлогоор дэмжин хамтран ажиллах талаар санал солилцлоо.
"Дэлхийн түвшний оюунлаг инженерийг Өмнийн говьд бэлтгэнэ"
Бид гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлсээр ...
"Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа"
"ШУТИС-ийн ректор Т.Намнан Өмнөговийн багш нарт тэтгэлгийн батламж гардууллаа"
Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, “M-JEED” төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Химийн лаборатори ашиглалтад орлоо.
ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), Профессор Т.Намнан болон ажлын хэсгийн гишүүд, Өмтдс-ийн Захирал доктор (Ph.D) Б.Баяржавхлан, сургуулийн нийт багш, ажилчидтай уулзалт зохион байгууллаа.