Санамж бичигт Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн захирал Б.Баяржавхлан, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор Б.Батцэнгэл нар гарын үсэг зурлаа.
Уг баримт бичиг нь хоёр сургуулийн хооронд сургалт, судалгааны мэдээлэл солилцох, оюутан болон багш, судлаач солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, техник технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон чиглэлд хамтран ажиллах эрх зүйн үндсийг тавьж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр байгууллагын хооронд ач холбогдол бүхий харилцааг хөгжүүлэх, инноваци, технологийн чадавхийг нэмэгдүүлэх, оюутан, судлаачдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилготой юм.







"AI БА БОЛОВСРОЛ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА"
"ИНЖЕНЕР СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ РОБОТ АВТОЗАГВАРЫН ДУГУЙЛАН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА"
"ДАРХАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН КООСЭН", ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
"ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ТЭЛЖ БАЙНА"
Бакалаврын өдрийн анги, Эчнээ анги, 30+ ангийн өвлийн нэмэлт элсэлтийн бүртгэл явагдаж байна.