Өмнөговь аймгийн автотээврийн салбарын 100 жилийн ойн баярын хүрээнд ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль болон “Монголын төмөр зам” ТӨХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн захирал Б.Баяржавхлан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойллоо.
Талууд төмөр замын чиглэлээр хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, мөн тус чиглэлээр тусгайлан анги, танхим нээж сургалт явуулах талаар харилцан тохиролцсон юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутгийн үйлдвэрлэл, тээврийн хөгжлийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, судалгаанд суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.




"AI БА БОЛОВСРОЛ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА"
"ИНЖЕНЕР СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ РОБОТ АВТОЗАГВАРЫН ДУГУЙЛАН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА"
"ДАРХАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН КООСЭН", ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
"ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ТЭЛЖ БАЙНА"
Бакалаврын өдрийн анги, Эчнээ анги, 30+ ангийн өвлийн нэмэлт элсэлтийн бүртгэл явагдаж байна.